“Камержуулалт” болзолт уралдааны дүн гарлаа
Нийслэл хотын орон сууц, гэр хорооллын гудамж, талбайг камержуулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 60 сая төгрөгийн шагналын сантай "Камержуулалт" болзолт уралдааныг хоёр сарын хугацаатай зохион байгууллаа.

“Камержуулалт” болзолт уралдаанд 15 хороо, 102 Сууц өмчлөгчдийн холбоо, 28 хөршийн хяналтын бүлэг, 108 иргэн идэвхтэй оролцож 534.431.328 төгрөгийн мөнгөн дүнтэй 2211 камерыг шинээр суурилуулсан байна. Уралдаанд идэвх санаачлагатай, бүтээлчээр оролцож, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд бодитой хувь нэмэр оруулсан шилдэг хороо, Сууц өмчлөгчдийн холбоо, хөршийн хяналтын бүлэг, Засаг дарга, иргэд, цагдаагийн алба хаагчдад шагнал гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо.

Камержуулалт болзолт уралдааны хүрээнд шагналт байранд:
Хороо:
1-р байр - Чингэлтэй дүүргийн 3-р хороо
2-р байр - Баянзүрх дүүргийн 2-р хороо
3-р байр - Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо
Сууц өмчлөгчдийн холбоо:
1-р байр "Баянмонгол" СӨХ
2-р байр "Хангай хотхон" СӨХ
3-р байр "Мянгат" СӨХ
Хөршийн хяналтын бүлэг:
1-р байр "Сайн хөрш " хөршийн хяналтын бүлэг
2-р байр "Хамтын хүч" хөршийн хяналтын бүлэг
3-р байр "Сонор" хөршийн хяналтын бүлэг

Бусдад түгээх
  • gplus