Зээлийн хүү буурах боломж бүрджээ
Хөрөнгө оруулалт, бизнесийн үйл ажиллагааны үндсэн зардлуудын нэг нь банкны зээлийн хүү байдаг. Өнгөрсөн хугацаанд макро эдийн засгийн үндсэн тэнцвэрүүд алдагдаж, чанаргүй зээлийн хэмжээ өссөн, валютын нөөц дундарсны улмаас мөнгөний бодлогын хүүг өсгөхөөс өөр сонголтгүй байсан талаар албаныхан дуулгадаг. Иймээс гадаад худалдааны нөхцөлийг сайжруулж, богино хугацаат гадаад өрийн эргэн төлөлтийн дарамтыг яаралтай бууруулах замаар макро тэнцвэрийг сайжруулсны үндсэн дээр бодлогын хүүг бууруулах бодлого хэрэгжүүлсэн байна.

Үүний үр дүнд Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн энэ сарын 15-ны өдрийн хурлаар бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулах боломж бүрдэж, бодлогын хүүг 12 хувь болгов. Энэ нь эдийн засгийн үйл ажиллагааг дэмжин бизнес эрхлэгчдэд ноогдох хүүгийн зардлыг бууруулах чухал шийдвэр болсон байна. Үүний үр дүнд арилжааны банкны зээлийн хүү ойролцоогоор 16 хувь болж буурах боломж бүрджээ.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus