МУГЖ Г.Ариунбаатар эх орондоо ирлээ

Их британи, Умард ирландын нэгдсэн вант улсын Уэлсийн нийслэл Кардиф хотноо зохион байгуулагдсан "BBC Cardiff Singer of the World-д тэргүүн байр эзэлж, дэлхийн шилдэг таван дуучны нэгээр тодорсон МУГЖ Г.Ариунбаатар өнөө өглөө эх орондоо иржээ.

Тэрбээр 06:30 цагт Чингис хаан нисэх онгоцны буудалд буусан бөгөөд түүнийг 08:00 цагт Цагдаагийн Сүлд чуулга хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн байна. Харин 09:30 цагт Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа болох аж.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus