“Хүү нь ухаарсан аян”-ы талаар хэвлэлийн хурал хийнэ
06:30 цагт: МУГЖ Г.Ариунбаатар эх орондоо ирнэ. Чингис хаан нисэх онгоцны буудалд угтаж авах үйл ажиллагаа болно. Үүний дараа 08:00 цагт Цагдаагийн Сүлд чуулгаас хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа ,09:30 цагт Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа Сүхбаатарын талбайд болж хотын удирдлагууд хүлээж авна.
 
10:00 цагт: Эрдэс баялгийн салбар дахь гэрээний ил тод байдлыг хангах хүрээнд WWW.ILTODGEREE.MN цахим санг танилцуулах, нээх, талууд УУХҮЯ-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа УУХҮЯ-ны 2 давхрын хурлын танхимд болно.

11:00 цагт: “Туурайн төвөргөөн 2017” Олон улсын хөгжмийн их наадмын нээлт болно. Хаана: МБШТөв Гандантэгчэнлин хийдэд

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт: Дархан-Уул аймгийн хувьчлагдсан барилгуудын талаарх "но"-той асуудлаар орон нутгийн иргэд хэвлэлийн хурал зарлалаа.
11:30 цагт: "Хөвсгөл нутгаа хамгаалъя" ТББ-аас Эрдэнэт-Овоотын чиглэлийн төмөр замын төсөл, лиценз олголтын хууль зөрчсөн үйлдлийн талаар мэдээлэл хийнэ.

MN-Мэдээллийн төвд

12:00 цагт: Хар тамхины эсрэг эцэг эхчүүдийн нэгдсэн холбооноос “Хүү нь ухаарсан аян”-ы талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
 
14:00 цагт:
Барилгын салбарт үйл ажиллагаа эрхлэгчид одоо ямар нөхцөл байдалтай байна вэ? Үүний шалтгаан юу байсан бэ? Бид сэргийлж чадах байсан уу? Цаашид ийм байдлаас хэрхэн сэргийлэх вэ? зэрэг асуултанд судалгаа, шинжилгээний үр дүнгээр илэрхийлж, хариулт өгөх форум МҮХАҮТ-ын хурлын танхимд болно.
Бусдад түгээх
  • gplus