Солонгосын иргэн С.Ганбаатарт хандив өгснөө хүлээсэн өргөдөл ирүүлжээ
СЕХ-оос өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатарын талаар СЕХ-нд гомдол, өргөдөл ирүүлсэн талаар мэдэгдэв. Тодруулбал, С.Ганбаатар нь сонгуулийн хууль тогтоомж зөрчиж, гадаадын иргэнээс 50 сая воныг хандив авсан асуудлыг шалгаж өгөх гомдлыг орон нутгийн сонгогчдын эрх ашгийг хамгаалах нийгэмлэг ТББ-аас ирүүлжээ.

Түүнчлэн БНСУ-ын иргэн Ю Ван Сүгээс СЕХ-нд “МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарт хандив болгож 50 сая вон өгсөн” гэсэн утга бүхий өргөдөл ирүүлсэн байна.

Сонгуулийн төв байгууллагын зүгээс өргөдөл, гомдлыг шалгах эрх зүйн зохицуулалт байхгүй учир цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.


 
П.ГОО
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus