“Танд баярлалаа” арга хэмжээ үргэлжилж байна
Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас “Танд баярлалаа” хэсэгчилсэн арга хэмжээг энэ сарын 01-ээс эхлэн нэг сарын хугацаатай зохион явуулж байна.

Уг арга хэмжээний хүрээнд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль дүрэм зөрчсөн, зарим төрлийн зөрчлийн хор уршгийг ойлгуулж,   газар дээр нь арилгуулах, сануулах , дахин энэ төрлийн зөрчил байх үүднээс “Танд баярлалаа” итгэлийн хуудсыг гардуулан ажиллаж байгаа бөгөөд одоогоор 223 жолооч дээрх итгэлийн хуудсыг гардан аваад байна.

Иргэд олон нийт "Танд баярлалаа" арга хэмжээний талаар ам сайтай, таатай сэтгэгдэлтэй байгаа нь уг арга хэмжээний эерэг үр дүн гарч байгааг илэрхийлж байна. Таны хөдөлгөөний соёлыг эрхэмлэх, сахилга зөрчилгүй, бие биенээ хүндэтгэх ухамсар, зан үйл бүхэн бусдын амь нас, эрүүл мэндийг аврах болно.

Бусдад түгээх
  • gplus