Нэр дэвшигчид энэ сарын 24-нд мэтгэлцэнэ
Нэр дэвшигчид энэ сарын 24-ний өдөр 21:00 цагаас МҮОНРТ-ээр шууд мэтгэлцэнэ. Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд МАН-аас УИХ-ын дарга М.Энхболд, АН-аас УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, МАХН-аас УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар нэр дэвшин өрсөлдөж байгаа.

Хуулийн дагуу нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны хугацаа энэ сарын 24-ны өдрөөр дуусгавар болно. Тэгвэл сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдөр буюу ирэх бямба гарагт гурван нэр дэвшигч халз мэтгэлцэх тохиролцоонд хүрчээ.  
 
П.ГОО 
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus