“Туурайн төвөргөөн 2017” наадмыг маргааш нээнэ
“Туурайн төвөргөөн 2017” Олон улсын хөгжмийн их наадмын нээлт маргааш 11:00 цагт болно. Нээлтийн үеэр “Үлэмжийн чанар” дууг бүх нийтээрээ дуулах юм байна. 

Дэлхийн шилдэг 50 соёлын арга хэмжээгээр албан ёсоор шалгарсан “Туурайн төвөргөөн 2017” XVII олон улсын хөгжмийн их наадам энэ сарын 22-ноос ирэх сарын 04-ний өдрүүдэд Улаанбаатар–Өвөрхангай Хархорин–Сайншанд Хамрын хийд хэмээх түүхэн газруудад зохион байгуулагдана.

“Туурайн төвөргөөн 2017” Олон улсын хөгжмийн их наадмыг Монголын бурханы шашин ба соёлын өв, түүхэн уламжлал, ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд МБШТөв Гандантэгчэнлин хийдтэй хамтран зохион байгуулж байгаа аж.
 
П.ГОО
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus