Улсын дугаараа гээсэн жолооч нарын анхааралд
Нийслэл хотод үргэлжлэн орсон борооны улмаас зарим гудамж, талбай, автозамуудад их хэмжээний ус тогтож түүгээр зорчиж явсан зарим тээврийн хэрэгслийн улсын дугаарууд унаж алдагдсаныг Замын цагдаагийн алба хаагчид олжээ. Иймд доорхи тээврийн хэрэгслийн улсын дугаар эзэмшигчид тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэст ирж авахыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.

Хэрвээ доорхи дугааруудад таны дугаар байвал та 93029797 утсаар цагдаагийн дэслэгч Б.Чимэдбаттай холбогдож авах боломжтой аж. 9327 УНИ, 9685 УБП, 0024 УНЗ, 4333 УНИ, 4180 УБХ, 8588 УНЦ, 1989 УБР, 0400УБД, 0409 УНД, 0834 УНГ, 3414 УНГ, 3315 УНӨ, 3460УБЕ, 8378 УБХ, 5273 УБӨ, 6595 БРА, 0550 УНӨ, 6128УБЧ, 6108УНВ

Бусдад түгээх
  • gplus