Г.Ариунбаатар маргааш эх орондоо ирнэ

“Чингис хаан” одонт, гавьяат жүжигчин Г.Ариунбаатар  “BBC” агентлагаас жил бүр тодруулдаг шилдэг дуурийн дуучин шалгаруулах “Cardiff singer of the world” буюу “Дэлхийн дуучин” уралдаанд оролцсон. Тэрбээр тус тэмцээний романс болон ари төрөлд өрсөлдсөнөөс романс төрөлд тэргүүн байр эзэлж ари төрөлд шилдэг таван дуучны нэгээр шалгарсан. Мөн шилдэг баритон хоолойтой дуучны шагналыг авсан билээ.

Тэрбээр маргааш эх орондоо ирэх бөгөөд 06:30 цагт Чингис хаан нисэх онгоцны буудалд түүнийг угтаж авах үйл ажиллагаа болох юм байна. Үргэлжлүүлэн 08:00 цагт Цагдаагийн Сүлд чуулгаас Г.Ариунбаатарт хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа, 09:30 цагт Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа тус тус болох аж.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus