Тахийн сүрэг дөрвөөр нэмэгдэв
Тахийн сүрэг дахин дөрвөөр нэмэгдлээ. Энэ сарын 20-ны өдөр Чех улсын Прага хотын амьтны хүрээлэнгээс дөрвөн тахийг тээвэрлэн авчирч, Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн Тал, Говийн Их Дархан Цаазат Газрын “Б” хэсэгт нутагшууллаа. Энэ удаагийн тээвэрлэлт нь “Тахь” эх нутагтаа ирсний 25 жилийн ойтой давхцаж байгаагаар онцлог юм.
 
Тахийн тээвэрлэлтийн ажилд Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мерослав Бобек, орлогч захирал Яраслов Симак, Олон улсын Тахь Группын хүндэт ерөнхийлөгч Томас Фпистерер нар оролцов.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus