УЦУОШГ: Олон жилийн дунджаас ахиу бороо орлоо

-Улаанбаатар хот орчмоор тасралтгүй 27 цаг орчим үргэлжлэн ихээхэн хэмжээтэй бороо орлоо-
 

Зургадугаар 19-ний оройноос 21-ны шөнө дунд хүртэл баруун аймгуудын нутгийн зарим газар, Хангай, Хэнтэйн уулс, төвийн аймгуудын ихэнх нутаг болон Өмнөговь, Дундговийн нутгаар 0.0-63.6 мм бороо орсон байна.  Ингэхдээ Төв, Сэлэнгийн нутгаар, ялангуяа Улаанбаатар хот орчимд хамгийн их буюу олон жилийн дунджаас 30 гаруй хувиар их, 52.3-63.6мм бороо оржээ.

Бороо өнөөдөр ч төв болон говийн аймгуудын нутгаар үргэлжлэн орно.
 

Эх сурвалж: ЦУОШГ

Бусдад түгээх
  • gplus