Автоцистерн онхолдож, 28 тонн дизель түлш асгарчээ
Чойр-Сайншанд чиглэлийн автозамд “Ти энд Ти Петролиум” ХХК-ийн “Нордбенз” загварын автоцистерн онхолдож, их хэмжээний шатах тослох материал асгарчээ.

Энэ тухай дуудлагыг өчигдөр 07:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн 7 алба хаагч, “Штайн коле” ХХК-ийн 2 ажилтан, 1 автомашин, 1 дугуйт ачигч, нийт 9 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, тус автомашиныг босгожээ. Улмаар 28 орчим тн дизель түлш асгарч бохирдсон 450 м2  талбайн хөрсийг 30-60 см зузаантайгаар хуулж, зөөвөрлөн аюулгүй цэгт булсан байна.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus