Бий биелгээний анхдугаар наадам болно
Монголчуудын дотоод ертөнц, ахуй амьдрал, хүний мөн чанарын илэрхийлэл болсон бий биелгээ бүжгийг өвөг дээдэс маань туйлаас хайрлаж, түүндээ оршихуйн ухааныг бэлгэдлийн инад чинадын хэлбэрээр шингээж үе дамжуулан уламжлуулж ирсэн түүхтэй.

Монгол Улсын баруун хязгаар Ховд нутгийн Засаг даргын тамгын газар санаачлага гаргаж БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар хамтран “Улсын бий биелгээний анхдугаар наадам-2017” соёл, урлагийн цогц ажлыг ирэх долдугаар  сарын эхний өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Наадмын зохион байгуулах хороо бий биелгээ бүжгийн үүсэл хөгжил, төрөл, уламжлуулах арга барил, сургалт, бүжиг “нот”-олсон эх сурвалжийг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлж тайлбарлах зорилгоор “Баруун Монголын бий биелгээ” Эрдэм шинжилгээний бага хурлыг зарласан байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus