Цаасгүй, цахим и-баримт ePOS үйлчилгээ шинээр гарлаа
Цахим банкны үйлчилгээгээр тэргүүлэгч ХААН Банк нь Датабэйнк ХХК болон  програм хангамжийн салбарын тэргүүлэгч 15 компанитай хамтран төлбөрийн карт хүлээн авах цаасгүй, цахим ePOS үйлчилгээг зах зээлд нэвтрүүллээ.
еPOS үйлчилгээг ААН, иргэд үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр:
 
  • Цаасгүй, цахим и-баримт олгох
  • НӨАТ-ын баримтыг карт уншигчаас автоматаар шивэх
  • Олон төрлийн кассын програмтай шууд холбогдон ажиллах
  • Үнийн дүнг карт уншигч машинд шууд дамжуулах ба гүйлгээний дүнг буруу хийх эрсдэл үүсэхгүй.
  • Өөрийн бизнестээ хямдрал урамшууллын хөтөлбөр нэвтрүүлэх боломжтой болох юм.


 
Мөн ePOS үйлчилгээг нэвтрүүлсэн худалдаа, үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлж буй иргэд НӨАТ-ын баримт автоматаар шивэх, цахим баримт авах болон тухайн байгууллагын хөнгөлөлт урамшууллын хөтөлбөрт давхар хамрагдах давуу талтай юм.  
 
Энэхүү үйлчилгээг авахын тулд Монгол улсын татварын нэгдсэн системд “Хэрэглэгчийн системийн шаардлага” хангасан компаниудын кассын машин болон програмыг ашигладаг, интернэт холболттой байх шаардлагатай юм.
 
ePOS карт уншигч:
 
ePOS гэдэг нь НӨАТ-ын баримтыг автоматаар бүртгэж банкны картаар хөнгөлөлт урамшууллын хөтөлбөрт хамрагдах боломжтой бэлэн бус төлбөр тооцоог хийдэг карт уншигч юм.
 
ААН болон хувь хүн та ePOS үйлчилгээг авах бол www.epos.mn хаягаар и-мэйл илгээнэ үү.
Бусдад түгээх
  • gplus