Өнөөдөр болох үйл явдлууд

09:00 цагт: “Залуучууд судлал-2017” эрдэм шинжилгээний бага хурал ХНХЯ-ны 10 давхрын хурлын танхимд болно.

10:00 цагт: “Цахим засаглалаар дамжуулан хууль боловсруулах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛЭЭР ДАМЖУУЛАН НӨЛӨӨЛЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ Төрийн ордонд зохион байгуулна.

10:00 цагт: Бадминтоны олон улсын тэмцээний нээлтийн арга хэмжээ Монголын хөлбөмбөгийн холбооны Футзал ордонд болно.
 
11:00 цагт: “Туурайн төвөргөөн 2017” Олон улсын хөгжмийн их наадмын нээлтийн ёслолын үйл ажиллагааг маргааш МБШТөв Гандантэгчэнлин хийдтэй хамтран Төр түмний их шүтээн Мигжид Жанрайсиг бурханы өмнөх талбайд зохион байгуулна. Үйл явдлын талаар Монгол ньюс мэдээллийн төвд олон нийтэд мэдээлэл хүргэнэ.
 
13:30 цагт: Монголбанк нь БНХСУ-ын Төв банкны Knowledge Partnership Program-ын хүрээнд “Монгол Улсын гадаад валютын захын тогтолцоо, дэд бүтцийг хөгжүүлэх нь” сэдэвт хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд Монголбанк болон Солонгосын Төв банкны төлөөлөл гэрээнд гарын үсэг зурах ёслол болно.

17:00 цагт: "Эд өлгийн барилдлага: Хаанс Лэдэрийн мөрөөр" үзэсгэлэн Богд хааны ордон музейд нээлтээ хийнэ.

Бусдад түгээх
  • gplus