Нийслэл хотод их хэмжээний устай бороо орж, цаг агаарын хүндрэлтэй нөхцөл үүсээд байна. Үүний улмаас цахилгаан эрчим хүчний зарим шугам хамгаалалтаар тасарч зарим хэрэглэгчдийн хэрэглээ түр тасалдаж байна гэж "УБЦТС" ТӨХК-аас мэдээллээ.
Одоогийн байдлаар дараах газруудад цахилгаан эрчим хүчний тасралт гарсан бөгөөд "УБЦТС" ТӨХК-ийн шуурхай үйлчилгээний 14 бригад гэмтэл саатлыг засварлан ажиллаж байгаа аж. Тодруулбал,
- Сонгинохайрхан дүүргийн Драгон автовокзалын арын орон сууцны зарим байр,
- Хан-Уул дүүргийн Нүхтийн амны зарим хэсгээр,
- Баянгол дүүргийн 4-р хорооллын зарим хэсгээр,
- Баянзүрх дүүргийн Дүнжингарав хороолол, Жанжины гудамжууд, Ботаник, Амгалангаас Улиастайн гүүр хүртэлх, Ургах наран хорооллоос Хонхор хүртэлх зам дагуу зарим хэсгээр, Гачуурт, Шар хоолойн ам, Хуандайн ам.
Б.Орхон