Саналын хуудас, санал тоолох төхөөрөмжийг хүргэж дуусчээ
Сонгуулийн Ерөнхий Хороо Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудас, санал тоолох төхөөрөмжийг аймаг, нийслэлийн дүүргүүдийн сонгуулийн хороодод хүргүүлэх ажлыг төлөвлөгөө, хуваарийн дагуу  энэ сарын 14-ний өдөр  эхлүүлсэн билээ. 

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмжийг алслагдсан аймгуудад  онгоц, нисдэг тэргээр, бусад аймаг, нийслэлийн дүүргүүдийн сонгуулийн хороодод машинаар  цаг хугацаанд нь  тээвэрлэн хүргүүлж өнөөдөр дууслаа гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
Бусдад түгээх
  • gplus