Бөөр орлуулах эмчилгээнд 154 иргэн үнэ төлбөргүй хамрагджээ

Бөөр орлуулах эмчилгээний нэг төрөл болох гемодиализ эмчилгээнд өнгөрсөн хоёрдугаар сарын 15-аас эхлэн 154 иргэн үнэ төлбөргүй хамрагдсан байна. Мөн орон нутагт 16 аймаг гемодиализ эмчилгээг хийх хүчин чадалтай болсноор иргэн удаан хугацааны эмчилгээ шаардагддаг гемодиализ эмчилгээг оршин суугаа нутаг дэвсгэртээ хамрагдах боломж бүрджээ. 

Энэ оны эхний хагас,  хүлээгдэл жилийн байдлаар улсын хэмжээнд 163 гемодиализын аппаратаар 575 иргэнд гемодиализ эмчилгээнд хамрагджээ. Цаашид Хөвсгөл, Архангай,  Төв аймаг, Халдварт өвчин судлалын үндэсний төвд нийт 8 гемодиализийн аппарат суурилуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа аж. 
 

П.ГОО

Бусдад түгээх
  • gplus