Ардын урлагийнхан Олон Улсын хөгжмийн наадамд оролцохоор болжээ
Бүгд Найрамдах Итали Улсын хойд хэсэгт оршдог Феррара хот нь жил бүр ардын урлагийн олон улсын “Ferrara Buskers” хөгжмийн наадам зохион байгуулдгаараа Европ болон дэлхий нийтэд танигдсан хот юм.

1988 оноос хойш зохиогдож буй уг наадмын 27 дахь удаагийн арга хэмжээ 8 дугаар сарын 21-31-ний өдрүүдэд болох бөгөөд монголын ардын урлагийн чиглэлээр уран бүтээл туурвидаг Хулан, "Хөх Монгол", "Седаа", "ТрансМонголиа" зэрэг хамтлаг, дуучид хүндэт зочноор уригдан оролцох гэж байна.

27 дахь удаагийн “Ferrara Buskers” олон улсын хөгжмийн наадмын хөтөлбөрийг танилцуулах хэвлэлийн бага хурлыг БНИУ-ын Соёл, аялал жуулчлалын яам, Феррара хотын захиргаа болон Монгол Улсын ЭСЯ хамтрандолдугаар сарын 31-нд Ром хотод хийжээ.

Монгол Улсаас БНИУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Одонбаатар "Энэхүү олон улсын томоохон баяр наадамд Монгол Улсын ардын урлагийн төлөөллийг хүндэт зочноор урьсанд зохион байгуулагчдад талархал илэрхийлээд тус арга хэмжээ нь хоёр орны соёлын харилцааг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна" гэжээ.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine