Морин хуурын чуулгын тоглолтын тасалбар эрэлттэй байна

Морин хуурын чуулгын Монголын хөгжмийн зохиолчдын дан хөгжмийн бүтээлүүдээс бүрдсэн “Монгол хөгжмийн зохиолчдын бүтээлүүд” концерт тоглогдоход хоёр хоног үлдлээ.

Тоглолтын удирдаачаар Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач Д.Түвшинсайхан /СТА/, удирдаач Н.Жигжиддорж /СТА/ нар ажиллаж Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээр оролцох юм. Тоглолтын хөтөлбөрт ТШ, АЖ, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, УГЗ, ТШ, хөгжмийн зохиолч Б.Шарав, Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц. Нацагдорж, Улсын Филармонийн хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр, Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач, хөгжмийн зохиолч, СТА Д.Түвшинсайхан нарын дан хөгжимд зориулан бүтээн туурвисан “Оюу эрдэнийн говь” чуулбар, “Дурсамж”, “Гоё хээр”, “Дорны уудам тал” чуулбар, “Зүрхний хилэн”, “Уран сэтгэмж” зэрэг бүтээлүүд тоглогдоно.

Тоглолтын тасалбарыг Филармонийн касс, https://www.ticket.mn/event/date/686/ сайтаас болон 1900-1617 үнэгүй хүргэнэ. Үзэгч, сонсогчид та бүхэн Монголын хөгжмийн зохиолчдын шинэ бүтээлүүдээс сонордохыг хүсвэл Улсын Филармонийн концертын танхимыг зорихыг хүсье. Мобикомын хэрэглэгчид тоглолтын тасалбарыг 100 Candy оноогоор 5000₮ хөнгөлүүлэн худалдан авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг 70118012, 99196623, 88004849-с лавлана уу. Тасалбар цөөхөн үлдсэн тул та яараарай.
Бусдад түгээх
  • gplus