Иргэдэд хувьцааны үлдэгдэл мөнгийг олгох асуудал яригдаагүй гэв
“Эрдэнэс Тавантолгой”  компанийн хувьцаа худалдан авсан ААН-үүд хувьцаагаа Засгийн газарт буцаан зарах, төлбөрөө эргүүлэн авах боломжтой болсныг Сангийн яамнаас мэдэгдсэн. Үүнтэй зэрэгцэн цахим орчинд “хувьцааны 100 мянган төгрөгийг сонгуулиас өмнө өгнө” гэх мэдээлэл гараад байна. Тэгвэл Сангийн яамнаас иргэдэд хувьцааны үлдэлдэл мөнгийг олгох асуудал яригдаагүй гэдгийг мэдэгдлээ.  

Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн өмнө иргэд “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны 30 хувиа Засгийн газарт 300 мянган төгрөгөөр худалдсан. Харин зарим иргэд энэ мөнгөний үлдэгдлээ авч чадаагүй юм.
П.ГОО 
Оллоо.мн  
 
Бусдад түгээх
  • gplus