“Насны хишиг”-ийг наадмаас өмнө олгоно
Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Цагаан cap, Үндэсний их баяр наадмын өмнө “Насны хишиг” олгохоор болсон. Тэгвэл энэ удаагийнхыг Үндэсний их баяр наадмын өмнө олгохоор болжээ.

Энэ удаад насны хязгаарт нөхцөлүүдийг хангасан ахмадууд харьяа газрынхаа халамжийн мэргэжилтэнд хандах боломжтой. Харин долдугаар сарын 11-ээс хойш төрсөн ахмадууд энэ жил авах боломжгүй юм байна.

“Насны хишиг”-ийг 65 ба түүнээс дээш настай ахмадууд авдаг. Өнгөрсөн хоёрдугаар сард 51500 ахмад настанд дөрвөн тэрбум 200 сая төгрөгийн тэтгэмж олгосон байна.
 
Зууны мэдээ
С.Уянга
Бусдад түгээх
  • gplus