Өнөөдөр болох үйл явдлууд

09:00 цагт: БОАЖЯ, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Даян дэлхийн сан хамтран “Алтны бичил уурхайгаас үүдэлтэй бохирдлыг бууруулах үндэсний төлөвлөгөө боловсруулах” төсөл болон “Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцийн хүрээнд Монгол Улсад хийх эхний үнэлгээ” төслийн нээлт, анхдугаар уулзалт хэлэлцүүлгийг хийнэ. “Блью Скай” зочид буудлын Топаз танхимд

09:00 цагт: ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Ургамлын билтехнологийн лабораториос “Монгол цэцэгсийн гайхамшиг” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, үзэсгэлэнг ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн I байр (Оюфицеруудын ордон)-ны хурлын танхимд зохион байгуулна.

10:00 цагт: Сүхбаатар дүүргийн “Элэг бүтэн монгол” өдөрлөг арга хэмжээ 16:00 цаг хүртэл Цэрэндоржийн талбайд зохион байгуулагдана.

MN-Мэдээллийн төвд
11:00 цагт: Монголын үндэсний арчилсан намын удирдлагууд “Аудио, видео хар PR-аас ажил хэрэгч мөрийн хөтөлбөр амин чухал” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.
 
Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд
11:00 цагт: “Тогтвортой ажлын байр” ТББ-аас хууль бусаар ажлаасаа халагдсан 30 мянган хүний эрх ашгийг хамгаалах талаар мэдээлнэ.
11:30 цагт: Монголын ардчиллыг үүсгэн байгуулагчдын “Шударга ёс” холбоо ТББ-аас ерөнхийлөгчийн сонгуулийн асуудлаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Монголын өрх толгойлсон эмэгтэйчүүдийн “Заюу тайж” нийгэмлэгийн тэргүүн Ц.Тамара орон гэргүй, ядуу гэх мэт нийгмээс гадуурхагдаж байгаа иргэдийн асуудлаар мэдээлэл хийнэ.
 
11:00 цагт: Шадар сайдын өрөөнд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Штефан Дуппел морилж Шадар сайд У.Хүрэлсүхийн хүсэлтийн дагуу Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Э.Чойдогийн “Монголын сайхан орон” киноны аяыг Монгол Улсын талд хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болно.

11:00 цагт: Монгол хүний эрүүл мэндийн үзүүлэлтүүд ямар байгаа талаарх мэдээллийг багтаасан “Эрүүл мэндийн үзүүлэлт” номын нээлт Улаанбаатар зочид буудалд болно.

11:00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнд: Ерөнхийлөгчийн сонгуулийн хар сурталчилгаа, талцал, шуугианаас залхаж байгаа талаар энгийн иргэд үгээ хэлнэ.

11:40 цагт: НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗАРТ "Удирдлагын төв”-ийн нээлт болно. Энэхүү төвийг Нийслэлийн цагдаагийн газраас гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор боловсруулан НИТХ-аар батлуулсан “Гэмт хэргийн хяналтын цогц систем” дэд хөтөлбөрийг хүрээнд шинээр байгуулж буй юм.

14:00 цагт: Төрийн шагналт яруу найрагч Р. Чойномын мэндэлсний 80 жилийн ойн хүрээнд “Өд” сангаас эрхлэн гаргаж буй “Р.Чойном” зохиол бүтээлийн 13 боть ном, “Эрх чөлөө”, “Уур минь хүрч байна” хос цомгийн нээлт Хүүхдийн төв ном санд болно.

УБТЗ-ын ҮЭХ ажил хаялт зохион байгуулах эцсийн шаардлагаа өгчээ. Тэд өнөөдөр Удирдах газрын үүдэнд, маргааш ЗТХЯ-ны үүдэнд жагсана.

Монголын Сурагчдын Холбо Эцэг Эхчүүдийн Холбоо хамтран “2013 онд хууль бусаар үгсэн тохирсон сурагчийн дүрэмт хувцасны өндөр үнэ, ардын багшийг мөнгө хураагч болгож айл, өрхийг хямруулж , хүүхдүүдийг хүчирхийлэлд өртүүлсээр байна” сэдвээр хэвлэлийн бага хурал хийнэ. Хэвлэлийн бага хурал МЗХ-ны 109 тоотод болно. Холбоо барих: 88009584, 91193355, 86151508

Бусдад түгээх
  • gplus