Тоглоомын талбайд олгосон газрыг хүчингүй болгов
Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хороо, орон сууцны 24 дүгээр байрны баруун урд талд байрлах хүүхдийн тоглоомын талбайн газар дээр тус дүүргийн II хорооны цогцолбор барилга барихаар 2014 онд газар олгож, сарын өмнөөс барилгын ажлыг эхлүүлээд байсан. Тэгвэл уг газрыг нийслэлийн Засаг даргын 2017 оны зургаугаар сарын 16 өдрийн А/448 захирамжаар хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын тамгын газраа тус газрыг нөхөн сэргээх ажлыг хийж байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus