Шөнийн тээврийн үйлчилгээний автобус, таксинуудад шалгалт хийжээ
Нийслэлийн Тээврийн газрын даргын баталсан хуваарийн дагуу долдугаар сарын 31-ны шөнө  шөнийн тээврийн үйлчилгээний автобус болон такси үйлчилгээнд шалгалт хийжээ. Шалгалтын бүрэлдэхүүнд Хан-Уул дүүрэг, Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн тасгийн албан хаагчид оролцсон байна. Шалгалтаар нийт 44 тээврийн хэрэгсэл шалгаснаас гэрээ хэлцэлгүй нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлсэн бага оврын 2 автобус /8082 УБН, 0673 УНЗ/, такси үйлчилгээ эрхэлсэн 2 суудлын авто машиныг  /2551 УБЧ, 3215 УБЕ/ түр саатуулах байранд саатуулж, мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй зорчигч тээвэрлэсэн 2, хууль бус тээвэр эрхэлсэн 5 жолооч, зогсоолын байрлал буруу эзэлсэн 2 жолоочид асуудлыг шийдвэрлэхээр бичиг баримтыг хураан авсан байна.

Мөн нийтийн тээврийн шөнийн үйлчилгээний “МУБИС-Нисэх”, “МУБИС-7-н буудал”, “ХМК-Офицеруудын ордон”-ы  чиглэлд хийсэн шалгалтаар “Автотерминалирейд”ХХК-ний 14-014 /7351 УНВ/ гарааш дугаартай автобус ар талдаа гарааш дугаар байрлуулаагүй, үйлчилгээний даалгаврын хуудсан дээр шалгах механик шалгасан гарын үсэггүй, 14-009 /8328 УНХ/ дугаартай жолооч Ч.Мягмарсүрэн мэргэшсэн жолоочийн үнэмлэхээ орхисон зөрчлүүдийг илрүүлж, зөрчлийг таниулан, зорчигчийн ая тухтай зорчих нөхцлийг хангах талаар мэргэжлийн арга зүйн зөвөлгөө өгч ажиллажээ.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.