Техникийн хяналтын үзлэгийн захиалгат үйлчилгээг нэвтрүүллээ
Автотээврийн үндэсний төв нь Монгол улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байгаа нийт тээврийн хэрэгслүүдийг тусгай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, техникийн хяналтын үзлэгийн инженерийн мэргэжлийн ур чадвар, дадлага туршлагад тулгуурлан техникийн хяналтын үзлэгийн суурин болон явуулын төвүүдээр дамжуулан улсын хэмжээнд зохион байгуулдаг.

Төрийн байгууллагын эрхэм зорилго бол иргэддээ ойрхон, түргэн шуурхай үйлчлэх байдаг. Иргэдэд тээврийн үйлчилгээг ойртуулах, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор техникийн хяналтын үзлэгийн захиалгат үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж эхэллээ.

Энэхүү үйлчилгээ нь иргэдийн цаг завыг хэмнэсэн үйлчилгээ бөгөөд жолооч, тээвэрчид өөрсдийн үнэт цагаа алдан дараалал үүсгэхгүйгээр захиалгын цагийн хуваарийн дагуу шууд үйлчлүүлэх бүрэн боломжтой юм.

Захиалгыг автотээврийн нэгдсэн лавлах 1900-1234 утсанд хандан өгөх ба 10-аас дээш тээврийн хэрэгсэлтэй албан байгууллагад үзлэгийн нэг шугамыг бүрэн чөлөөлөн үйлчилж байна.

Улаанбаатар хотын техникийн хяналтын үзлэгийн 3 төв ажлын өдөр 8:30-20:30, амралтын өдөр 9-19 цагуудад байнга ажиллаж байгаа ба өдөрт 1000-1500 тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх хүчин чадалтай юм.
Бусдад түгээх
  • gplus