НӨАТ-ын буцаан олголтоор 64.1 тэрбум төгрөг олгожээ
Нэмэгдсэн өртгийн албан татварын 2017 оны буцаан олголт  хэвийн үргэлжилж байна. Энэ сарын 15-ны байдлаар , НӨАТ-ын буцаан олголтоор 64.1 тэрбум төгрөг олгож, төлөвлөсөн дүнгийн 61 хувийн, ХХОАТ-ын буцаан олголтоор 39.9 тэрбум төгрөгийг олгож, төлөвлөсөн дүнгийн 88 хувийн тус тус биелэлттэй байна. 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан буцаан олголтын нөхцөл, шаардлагыг хангасан 497’432 татвар төлөгч иргэнд 34.9 тэрбум төгрөгийг буцаан олгожээ.  НӨАТ-ын сугалааны тохирлоор 2.1 тэрбум төгрөгийг олгов. Мөн НӨАТ-ын илүү төлөлттэй 15 аж ахуйн нэгжид 25.4 тэрбум төгрөгийг олгосон байна. 

Хувь хүний орлогын албан татварын хуульд заасны дагуу 39.9 тэрбум төгрөгийн буцаалт олголтыг орон нутгийн төсвөөс иргэдэд олгосон юм. Тухайлбал, Нийслэлийн төсвөөс 24.9 тэрбум төгрөгийг олгожээ.   
 
П.ГОО 
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus