УДЭТ-ынхан Якутад урилгаар тоглоно

Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид энэ сарын 24, 25ны өдрүүдэд Якут улсын П.А.Ойунского-ийн нэрэмжит Драмын Эрдмийн театрын урилгаар тус улсад “Чөлөөт хос” мюзикл инээдмийн жүжгийг тоглох гэж байна.

Тус тоглолтын зорилго нь ОХ-ын Якут улсын П.А Ойунского-ийн нэрэмжит драмын эрдмийн театрын үйл ажиллагаатай танилцах, хоёр орны театрын хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцах, монголын драмын театрын уран бүтээлийг гадаадад сурталчлахад оршиж буй аж.

Айлчлан тоглолтын бүрэлдэхүүнд МУУГЗ Д.Цэрэнсамбуу-УДЭТ-ын захирал, МУГЖ Г.Урнаа, СТА жүжигчин Ц.Баясгалан, СТА жүжигчин Э.Тодгэрэл, жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш, дууны найруулагч А.Од-Эрдэнэ нар багтжээ.

 

П.ГОО 
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus