Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлэг хүртэлх замыг хаана
Нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Баянгол дүүрэг, Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх 1км авто замын шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Төлөвлөгөөт ажлын хуваариар тус авто замын урд талын эгнээ буюу баруунаас зүүн тийш зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ сарын  21-ны 23.00 цагаас эхлэн 25-ны 23.00 цаг хүртэл түр хязгаарлаж, авто замын зорчих хэсгийн хучилтын ажлыг гүйцэтгэнэ. Дээрх хугацаанд тээврийн хэрэгсэл авто замын хойд талын эгнээгээр сөрөг хөдөлгөөнтэй зорчих юм.

Тус замын урсгал тус бүр нь 3 эгнээтэй нийт 18 метр өргөн болох бөгөөд гүйцэтгэгчээр “Наранбулаг Хан” ХХК энэ сарын 5-аас ирэх есдүгээр сарын 10-ны хооронд хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажиллаж байна  гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus