Найман азтан дөрвөн сая төгрөг хожлоо
НӨАТ-ын урамшууллын сугалааны  ээлжит  тохирол өнөөдөр явагдлаа. Энэ удаагийн тохиролд  2017 оны тавдугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, зургадугаар сарын 17-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн баримтуудыг хамруулжээ.  

Сугалаагаар
  • 4 сая төгрөгийн 8
  • 500 мянган төгрөгийн 140
  • 100 мянган төгрөгийн 1147
  • 20 мянган төгрөгийн  11813  баримт тохиролд таарч, нийт 13108 иргэн азтан боллоо.

Харин супер шагнал болох 300 сая төгрөгийн эзэн тодорсонгүй.

Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus