Э.Тэмүүлэн, М.Цогтгэрэл нар хүрэл медалийн төлөө барилдана

Чөлөөт бөхийн залуучуудын Азийн АШТ-ий сүүлийн өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 55, 60, 66, 74, 84, 96 кг-ын жингийн барилдаан болж байна.

Тэмцээний 66 кг-ийн жинд Э.Тэмүүлэн тэгшитгэлд Мьянмарын Лар Таун Лианыг 10:0-ээр, 1/4 шигшээ барилдаанд эзэн орны Юү Чен Лог 12:2-оор тус тус ялсан ч хагас шигшээд Ираны Амирхоссейн Али Хоссейнид 6:13-аар ялагдав. Ингэснээр Э.Тэмүүлэн хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.

84 кг-д М.Цогтгэрэл шөвгийн наймд Киргизстаны Динисламбек Таалайбек Уулуг цэвэр ялсан ч хагас шигшээд Энэтхэгийн Деепак Пунад цэвэр даруулсан. Ингэснээр тэрбээр БНСУ-ын Ли Чол Йонтой хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus