Иргэд визгүй зорчих орнууд /Зургадугаар сарын байдлаар/
Манай улсын иргэд гадаадын 19 оронд Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу визгүй зорчино. Бразил, Хонконг, Малайз, Турк, Индонез, ОХУ зэрэг 19 оронд манай иргэд 14-90 хоногийн хугацаанд визгүй зорчиж болно. Харин албан паспорттай иргэд дэлхийн 29 улсад визгүй зорчих боломжтой юм.

Дашрамд дуулгахад, энэ сарын 8-ны өдрөөс эхлэн манай улсын иргэд Сингапур руу 30 хоног визгүй зорчих боломжтой болсон билээ.
 

ВИЗГҮЙ ЗОРЧИХ НӨХЦӨЛИЙН ТУХАЙ ЛАВЛАХ
/2017 оны 6 дугаар сарын байдлаар/

 
Д/д Улс орон Зорчих нөхцөл Хүчин төгөлдөр болсон огноо Хэлбэр
Иргэд визгүй зорчих орнууд  
1  Беларусь 90 хүртэл хоног 2013.09.04 ЗГ хоорондын хэлэлцээр
2  Бразил 90 хүртэл хоног 2015.09.21 ЗГ хоорондын хэлэлцээр
3  Гонконг 14 хүртэл хоног 1998.06.18 ЗГ хоорондын хэлэлцээр
4  Израйль 30 хүртэл хоног 1996.03.12 ЗГ хоорондын хэлэлцээр
5  Казахстан 90 хүртэл хоног 1994.12.02 ЗГ хоорондын хэлэлцээр
6  Киргиз 90 хүртэл хоног 1999.12.04 ЗГ хоорондын хэлэлцээр
7  Куба 30 хүртэл хоног 2001.10.08 ЗГ хоорондын хэлэлцээр
8  Макао 90 хүртэл хоног 2004.07.03 ЗГ хоорондын хэлэлцээр
9  Малайз 30 хүртэл хоног 1994.06.06 Ноот бичиг
10   Сингапур 30 хүртэл хоног 2017.06.08 ЗГ хоорондын хэлэлцээр
11  Украин 90 хүртэл хоног /Албан ёсны урилгатай тохиолдолд/ - ЗГ хоорондын хэлэлцээр
12  Филиппин 21 хүртэл хоног 1994.05.13 ЗГ хоорондын хэлэлцээр
13  Хятад 30 хүртэл хоног 1989.03.30 ЗГ хоорондын хэлэлцээр
14  Турк         30 хүртэл хоног 2013.10.10 ЗГ хоорондын хэлэлцээр
15    Лаос 30 хүртэл хоног 2007.10.14 ЗГ хоорондын хэлэлцээр
16   Tайланд 30 хүртэл хоног 2008.01.13 ЗГ хоорондын хэлэлцээр
17  Серби 90 хүртэл хоног 2013.11.08 ЗГ хоорондын хэлэлцээр
18  ОХУ 30 хүртэл хоног 2014.09.03 ЗГ хоорондын хэлэлцээр
19 Индонез 30 хүртэл хоног 2016.03.22 ЗГ хоорондын хэлэлцээр


 

 

Бусдад түгээх
  • gplus