Манай таван бөх медалийн төлөө барилдана
Чөлөөт бөхийн залуучуудын Азийн АШТ Тайваний Тайжун хотод хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 50, 120, эмэгтэйчүүдийн 48, 55, 63, 72 кг-ын жингийн барилдаан болж байна.

Манай улсаас гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, спортын мастер Ё.Батдархан, Б.Идэрсайхан нарын удирдлага дор эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцож байгаа бөгөөд хоёр дахь өдөр барилдсан зургаан тамирчнаас тав нь медалийн төлөө хүч үзэхээр боллоо. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Н.Насанбуян, 120 кг-д М.Лхагвагэрэл, эмэгтэйчүүдийн 72 кг-д Б.Цэцэгбаяр нар аваргын төлөө, 48 кг-д Б.Чимгээ, 55 кг-д Б.Халиунаа нар хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.

Медалийн төлөөх барилдаан монголын цагаар 18:00 цагт эхэлнэ.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus