Хятадуудын жагсаал юу өгүүлэв

Эзэн Чингисийн талбайд өнгөрсөн бямба гарагт 100 гаруй хятад ажилчин жагсаал хийх гэж оролдсоныг үндсэрхэг үзэлтэй залуус, хөдөлгөөнүүд, цагдаагийнхан нийлж болиулсан тухай мэдээлэл гарсан.

Хятадын Засгийн газар иргэдээ хамгаалахаар цэрэг оруулж ирэх гээд дайрчихвал яана. Үгүйсгэх аргагүй. Жагсаалыг энэ мэтээр хардахгүй гээд арга алга.

Тодруулбал, “Хас Монгол” хөдөлгөөний залууст 100 гаруй хятад ажилчин 100 айл орчмоос Чингисийн талбай руу алхаж явна гэсэн мэдээлэл очсон аж. Ингээд л очиж тэдний жагсаалыг зогсоож, бусад үндсэрхэг үзэлтэй хөдөлгөөн, бүлгэмийн залуустай нийлж хамгаалж, Хятадын Элчин сайдын яаманд хүргэж өгсөн юм билээ.

Харин Хятад ажилчдыг Чингисийн талбай руу оруулахгүй хэмээн хорьсон залуусыг Сүхбаатар дүүргийн цагдаа нар саатуулж, хутга, бороохой гээд авч явсан зэвсгийг нь хураагаад явуулсан юм билээ. Хэрвээ Хятад ажилчид жаахан даварч, дайрч, асуудал үүсгэсэн бол бөөн үймээн болох байсан байх.

Ер нь хятадууд яагаад Чингисийн талбай дээр зөвшөөрөлгүй жагсахаар ирэв. Цалин мөнгөтэй холбоотой асуудал байсан гэсэн мэдээлэл гарч байгаа. Гэхдээ зарим нь үүний цаана өөр ч зорилго байж магадгүй хэмээн тайлбарлаж байгаа юм. Өнгөрсөн хавар мөн л Хятадууд жагсч, асуудал үүсгэх дээрээ тулсан. Ихээхэн сүржигнэвэл Хятадын Засгийн газраас Монголд цэрэг оруулж ирэх арга хайж байгаатай холбоотой гэх хүмүүс ч байгаа юм.

Ерөөс хятад ажилчдыг Монголоор дүүргэх бодлогын хүрээнд Хятадын Засгийн газар Монголд хайр найргүй хөрөнгө оруулалт хийх сонирхолтой. Дээрээс нь манай улсад үйл ажиллагаа явуулах Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компаниудыг нэмэх бодлого ч барьж байгаа гэдэг нь олон оролдлогоос харагдаж байгаа юм. Улмаар хөрөнгө оруулалт хийснийхээ хариуд зөвхөн Хятадаас ажиллах хүч оруулах гэрээ хийвэл тэдэнд ашигтай.

Одоо эрх барьж байгаа АН-ынхан ажилтай, орлоготой Монгол хүн хөтөлбөрийн талаар яриад байгаа. Тэгвэл Хятадын Засгийн газар энэ бодлогыг аль эрт барьж, хөдөө тосгонд ажилгүй хэвтэж байгаа хамгийн боловсрол муутай, нийгмээс хаягдсан нөхдүүдээ ажлын байраар хангахын тулд Монгол руу явуулж байна.

Зам засч байсан хятадууд Баян-Өлгий аймгийн иргэдийг, шалгах гээд очсон цагдаатай нь хамт барьцаалж, ална гэж сүрдүүлсэн хэрэг гарч л байсан.

Нэгэнт өнөөдөр Монголын бүхий л зах зээл Хятадаас хамааралтай байна. Үе үеийн Засгийн газар үндэсний үйлдвэрлэгчид, бүтээн байгуулагчдыг дэмжихээсээ илүүтэй импортлогчдыг шүтэж ирсэн.

Тэгэхээр энэ ажиллах хүч оруулж ирж, Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанийн тоог нэмэх гэсэн улайрал нь тэд Монголд цэрэг оруулж ирэх гэсэн бэлтгэл ажлаа гүйцэд хангах гэсэн оролдлого гэдгийг олон судлаач хэлж эхэллээ. Нэг хэсэг хятад ажилчид элдэв хэл ам гаргадаггүй байлаа. Харин жил ирэх тусам элдэв хэрэг түвэг тарьж, монголчуудыг зодож, бүр сүүлдээ барьцаалж, амь насыг нь хохироож эхэллээ. Зам засч байсан хятадууд Баян-Өлгий аймгийн иргэдийг, шалгах гээд очсон цагдаатай нь хамт барьцаалж, ална гэж сүрдүүлсэн хэрэг гарч л байсан. Одоо Чингисийн талбайд жагсаал хийх гэж байна.

Энэ бүхэн дээд цэгтээ хүрч байгаа нь цэвэр өдөөн хатгалга гэж хардахаас өөр аргагүй байна. Бутан руу БНХАУ цэрэг оруулж, баазаа байгуулсантай агаар нэгээр шүү дээ. Хятадууд Бутанд цэрэг оруулахдаа, “Бутанд эрх нь зөрчигдсөн ажилчдаа хамгаалах зорилготой” гэж тайлбарласан. Ерөнхийдөө хятадууд Бутанд хэтэрхий даварч, гэмт хэрэг үйлдэж, нутгийн иргэдийг зодож, дарамталж байж. Тиймээс нутгийн иргэд тэсэлгүй үймээн самуун үүсгэсэн хэрэг.

Ингээд л Хятадын Засгийн газрын хаясан өгөөшийг үмхэж, өмнөд хөршийнхөн Бутан руу цэргээ оруулсан. Тэгвэл манай үндсэрхэг үзэлтэй залуус Хятад ажилчдыг бороохой, хутгаар гэмтээвэл яана. Тэгвэл Хятадын Засгийн газар иргэдээ хамгаалахаар цэрэг оруулж ирэх гээд дайрчихвал яана. Үгүйсгэх аргагүй. Жагсаалыг энэ мэтээр хардахгүй гээд арга алга. Учир нь бүх тохироо нь бүрдээд л байна шүү дээ.
 

Н.Пунцагболд
МОНГОЛЫН МЭДЭЭ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зоч 2014-08-04 17:47:22
    Хятад уудыг оруулахаа болих хэрэгтэй. Ажиллах хүч байхгүй гээд байвал хойд солонгос, вьетнам, энэтхэг, турк, оросуудыг авчирья л даа. Оросууд бол зааж сургаж өгөх чадвартай ш дээ. Монгол залуучууд түц дэлгүүрт зогсож байхаар ажил хийх хэрэгтэй
    103.26.193.6
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-08-04 16:44:03
    Ингэж хөгжсөн юмгуй Улсанцар болж байснаас Ар Монголын ӨЗО болоод Хятадтай нэгдээд орвол ядахдаа төмс ногоо хямдарч гэдэс цатгалан байх юм бишүү
    112.72.13.233
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2014-08-05 00:58:52
      монгол хүн нэгч үлдээгүй цагт л хятадуудын эрхшээлд орно. чи урагшаагаа зайлаарай далдар
      202.131.249.50
      Мэдэгдсэн Хариулах
    • зоч 2014-08-04 17:40:50
      Үхдэл минь чи зайлаа Чи зайл чамйаг олж байгаад зайлуулнаа
      103.26.193.9
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-08-04 12:09:04
    хятад ажилчид ч гэсэн хүн шүү дээ.бүгд л бидэнтэй адил аав ээжтэй үр хүүхэдтэй шүү дээ.Бэрэн ХХК ажлаа хийлгэсэн л юм бол хугауаандаа цалингаа өгсөн бол ийм асуудал гарахгүй л байсан шүү дээ.Хятадууд л гэхээр манайхан хүн биш сармагчин юм шиг загнах юм.
    202.126.89.251
    Мэдэгдсэн Хариулах
    • Зоч 2014-08-04 17:41:19
      Чи өрөвдөөд байвал очоод цалин өгчих за
      103.26.193.12
      Мэдэгдсэн Хариулах
  • үхвэл таарна3 2014-08-04 07:08:48
    элбэгдорж хаана юу хийж байнаа бас энэ цагдаа нар
    180.235.185.98
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-08-04 03:36:56
    Hyataduudiig davraaj bolohgui ee, tedniig baga deer ni zailuulaach, bas ter China bank-nii salbariig ch Mongoldoo baiguulj bolohgui, shuud tednii haraat bolj baigaa helber, Mongoloo Mongoloor ni bailgaj, tusgaar uls gedgee bstlah heregtei boljee
    112.72.13.245
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2014-08-04 03:02:45
    энэ асуудлыг хариуцдаг, мэдэж тагнаж харж байгаа газар байгаа шүү дэ. Үндэсний аюулгүй байдлын төлөө гэж ойлгож байна. Гэвч ухаангүй халуун сэтгэл тэнэгийн төрсөн дүү гэдэг юм...
    202.131.235.74
    Мэдэгдсэн Хариулах
  • odoi 2014-08-04 02:45:28
    ene talaar yum bichih hun baihgui bolchihson yum uu. esvel amaa uduulchihev uu
    202.179.11.246
    Мэдэгдсэн Хариулах