20 мянган ажлын байранд иргэдийг бүртгэнэ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг зургадугаар сарын 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно.  
 
Өдөрлөгийн үеэр иргэд элэгний С вирусийн талаарх мэдээлэл, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношлогоо, шинжилгээний зардалд хөнгөлөлт үзүүлэх талаар мэдээлэл авах боломжтой.
 
Мөн хөдөлмөрийн бирж ажиллаж, 20 мянган ажлын байранд бүртгэх, Эрүүл мэнд, даатгалын сангийн мэдээлэл болон үзлэг оношлогоо, хүүхдийн зуслан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мэдээлэл зэргийг нэг дороос авах боломжтой юм байна.

Тус яамны нээлттэй хаалганы өдөрлөг нийслэлд болохоос гадна 21 аймагт болох аж.


Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus