Чөлөөт бөхийн 2017 оны залуучуудын Азийн АШТ өнөөдөр Тайваний Тайжун хотод эхэллээ. Манай улсаас дасгалжуулагч, Т.Сүхбаатар, Ё.Батдархан нарын удирдлага дор бүтэн багаараа оролцож байна.
Азийн АШТ өнөөдөр эмэгтэйчүүдийн 44, 51, 59, 67 кг-ын жингийн барилдаанаар эхэлж, Г.Пүрэвсүрэн 44 кг-д, Г.Пүрэвцэцэг 67 кг-ын жинд хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.
Медалийн төлөөх барилдаан монголын цагаар 17:00 цагт болно.
Б.Орхон