“Говь” ХК хандивын 50 хувийг онцгой байдлын албанд зориулна
Говь ХК-ийн үйлдвэрийн байрны дээвэр шатаж, багагүй хохирол учруулаад буй. Онцгой байдлын 1500 гаруй албан хаагч 10 цаг ажиллаж, галын унтраасан. Галын улмаас хохирсон Говь ХК-д туслах аян нийгмийн сүлжээнд өрнөж, олон нийт бараа бүтээгдэхүүн худалдан авахаас эхлээд мөнгөн тусламж үзүүлж эхэлжээ.

Тиймээс Говь ХК албан ёсоор хандивын данс нээж, ирэх есдүгээр сарын 1 хүртэл ажиллуулахаар болсон байна. Тус хандивын дансанд цугларсан мөнгөний 50 хувийг онцгой байдлын албанд гал унтраах тоног төхөөрөмжийн туслалцаа болгон өгнө гэдгээ тус компаниас мэдэгдлээ.


П.Гоо
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus