Чөлөөтийнхөн Европыг “байлдан дагуулж” байна
Эмэгтэй чөлөөт бөхийн үн­дэс­ний шигшээ багийнхан Ев­­ро­­пын цуврал олон улсын тэм­­цээнд оролцож амжилт ар­вин­тай явна. Польш улсын Домб­рова Гурнича хотод болж буй эмэгтэй чөлөөт бө­хийн “Поланд Опен” олон ул­сын тэмцээнд бөхчүүд маань амжилттай өрсөлджээ. Ма­най­хан дөрвөн жинд таван бө­хөө барилдуулахад хоёр нь түрүүлсэн сайхан амжилт гар­гасан байна. Жингийнхээ элитэд тооцогддог ч “Лондон 2012”, ДАШТ-д азгүйтсэн ОУХМ С.Бямбацэрэн, Залуучуудын ДАШТ-д аваргалснаас хойш их найдварыг тээх болсон С.Цэ­рэн­чимэд нар сүүлийн хэ­дэн тэмцээнд өөрсдөөс нь “нүүр буруулаад байсан” алтан ме­да­лийн “салхийг эргүүлж” чадсан нь энэ удаагийн тэмцээний гол онцлог, ноднингийн ДАШТ-д тогтоосон “эмэгтэй чөлөө­тийн­хөн бүх жиндээ дэлхийд үзээ­тэй” гэсэн ойлголтыг дахин ба­талс­наараа баярлууштай болж байгаа юм. 

55 кг-д ОУХМ С.Бямбацэрэн нэгдүгээр тойрогт нутаг нэгт П.Орхонтой таарч 4:2, 5:3, хоёр­дугаар тойрогт беларусийн бөх Залина Сидаковаг 2:0, 4:0, мөн­гөн медалийн төлөө бела­руссын бөх Катерина Гончарийг 2:2, 6:2 оноогоор хожиж, алтан ме­далийн төлөө оросын бөх Ири­на Ологоноватай барилдаж 1:0, 4:0 онооны харьцаагаар ялалт бай­гуулжээ. Олон ул­сын бө­хийн төрлүүдийн нэгд­сэн хол­боо­ноос гаргасан хам­гийн сүүл­чийн чансаанд дөрөвдү­гээрт би­чигдсэн орос бөхийг манай бөх илт давуу ялсан. Энэ ялалт түүнд их итгэл өгсөн байх учир­тай. 

П.Орхон хэдийгээр С.Бямба­цэ­рэнд ялагдсан ч беларусь бөх Залина Сидаковаг 8:0, 2:0 оноо­ны харьцаагаар ялж хүрэл ме­далийн төлөө мөн беларусь бөх Ка­терина Гончарьтай өрсөлдөж 6:8, 5:0 онооны харьцаагаар ял­жээ.

Дэлхийн залуучуудын аварга С.Цэрэнчимэд 12 шилдэг бөхтэй өрсөлдөхдөө нэгдүгээр тойрогт Казахстаны Аысул Кассумоваг 5:0, 6:0, хоёрдугаар тойрогт ОХУ-ын Светлана Липатоваг 2:3, 4:0, мөнгөн медалийн төлөө мөн Казахстаны бөх Жулия Сатымбековатай барилдаж цэвэр, аваргын төлөө Болгарын бөх Юсейн Таубег 2:4, 10:8 оноо­ны харьцаагаар хожжээ.

Жин жингийн шилдэг бөх­чүүд өр­сөлд­дөг “Гол­­ден гран при” тэмцээнд үзүүр­лэж чан­саагаа нэ­лээд өндөр тог­тоо­сон Э.Наран­гэ­рэл 48 кг-даа ба­рилдсан ч хараахан медаль зүүж амжсангүй. Тэрбээр Унгарын Китти Коросийг 7:3, Германы Нина Хэммерийг 10:0 онооны харьцаагаар хожиж мөнгө, хүрэл медалийн төлөө дэвжээний эзэн орны Ивона Мат­ковски, Анна Лукасяк нарт 5:12  0:4, 2:0 онооны харь­цаагаар дийлджээ. Ер нь “Гол­ден гран прид дээгүүр үзсэн бөх­чүүд маань энэ тэмцээнд сайн барилдсангүй, ОУХМ Б.Одон­чимэг эхний тойрогтоо ялагдсан юм. Хоёр тэмцээнд дараалан оролц­сон нь тэдэнд нөлөөлсөн биз ээ. Э.Нарангэрэл үндсэн жин­­дээ барилдаж байгаа бол Б.Одон­­чимэг өнгөрсөн жилээс доод жиндээ барилдаж эхэлсэн гэд­гийг мартаж болохгүй.

Азийн АШТ-ээс хойш улам ч тод сон­сог­дож эхэл­сэн “Чө­лөөт бөх сэр­гэж бай­на” гэсэн яриа ийнхүү тэмцээн бүрт батлаг­даж, бө­хийн орон Монгол, монголчууд маг­най тэнийн баярлаж байна. Бөх­чүүддээ улам их амжилтыг хү­сэн ерөөе. 

Эцэст нь хэлэхэд, “Рио де Жанейро 2016” олимп ойртож, улс орнууд спортод зориулсан төсөв зардлаа  нэмж байна. Эдийн засаг тааруу байгаа энэ үед тамирчдын амжилт л ядарсан ард түмний сэтгэлийг тэ­нийлгэх “сэр­гээш” болдог гэд­гийг эрх баригчид маань бол­гоох биз ээ.


Х.Батсайхан
МОНГОЛЫН МЭДЭЭ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.