Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр хянан хэлэлцэхээр товлон зарлаад байсан.

Тэгвэл шүүгдэгч Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэг нь гадаадад эмчлүүлж байгаа гэсэн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, шүүх хуралдааныг энэ сарын 28-ны 9 цаг хүртэл хойшлуулжээ.  

Шүүхээс С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдсан Ц.Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноогоод байгаа билээ.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus