БСШУС-ын сайдын уламжлал болсон мэдэгдэл биелэлээ олох уу
Жил бүрийн хавар их дээд сургуулийн амралт эхлэхтэй зэрэгцэн боловсролын сайд “Ирэх жил сургалтын төлбөр нэмэгдэхгүй” гэх мэдэгдлийг хийдэг. Энэ жишгээр сайдын албаа хүлээн аваад удаагүй байгаа БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар өчигдөр төрийн өмчит их, дээд сургуулиудын удирдлагуудыг хүлээн авч уулзаж, сургалтын төлбөрийн асуудлаар чиглэл өгч, санал солилцсон байна.

 Уулзалтад БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, газар, хэлтсийн дарга нар, төрийн өмчийн их, дээд сургууль, коллежийн удирдлагууд байлцсан аж. Энэ үеэр БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар төлбөр нэмэхгүй байх чиглэл өгчээ. Яг энэ мэдэгдлийг хавар бүр сайд болгон хийдэг. Гэвч биелэлээ олж байсангүй. Их дээд сургуулиудын төлбөр жил дарааллан нэмэгдсээр байна. Харин шинэ сайдын мэдэлдэл хэр үр дүнтэй байх нь ирэх намар харагдана. 
 
П.ГОО
Олло.мн  
Бусдад түгээх
  • gplus