Бага зэргийн бороо орно

-Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орж, сэрүүснэ-
 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 24-26 градус дулаан байна.

Говийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Төв болон говийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

 

Бусдад түгээх
  • gplus