Өнөөдөр болох үйл явдлууд

09:00 цагт: “Нийслэлийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг богино хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулах нь” сэдэвт хурлыг Нийслэлийн ЗДТГ, Дэлхийн Банк хамтран зохион байгуулна. Хаана: Блю Скай зочид буудлын Sapphire танхимд
 
09:00 цагт: Дэлхийн цөлжилттэй тэмцэх өдрийг тохиолдуулан “Газрын доройтлыг тэглэх бодлогыг Монголд хэрэгжүүлэх нь” сэдэвт зангиагүй уулзалтыг ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн (Тэди төвийн эсрэг талд)-ийн 401 тоот хурлын танхимд зохион байгуулна.

09:00 цагт: Эрүүл мэндийн хөгжлийн төв дээр Биологийн идэвхт бодис оношлуурын шинжээчдийн сургалт болно.

10:00 цагт: 20 гаруй орны 500-аад төлөөлөгчид оролцох "Элэгний С вирус ба хавсарсан халдварууд" АСЕМ-ыг Ерөнхийлөгчийн ивээл дор анх удаа зохион байгуулна. Хаана: Шангрила зочид буудал хурлын заал

10:00 цагт: Барилга, хот байгуулалтын яамны "Барилга, хот байгуулалтын салбарын нээлттэй хаалганы өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

11:00 цагт: Нэр дэвшигчдийн мэтгэлцээнд АН-ын нэр дэвшигч оролцох эсэх болон цаг үеийн бусад асуудлаар АН-аас Хэвлэлийн хурал зарлалаа. Хурал Төв шуудангийн урд талын байранд болно.

11:00 цагт: Дэлхийн финтек салбарын хөгжил, амжиргааг дэмжсэн хэрэглээ, Уламжлалт банк санхүүгийн салбарт үүсэх шинэ өрсөлдөөн ба боломжууд зэрэг сэдвээр Анд системс ХХК, Хиймэл оюун ухааны багийн ахлагч болон МУИС-ын Математикийн Хүрээлэнгээс эдийн засгийн сэтгүүлчдэд мэдээлэл өгөх уулзалт хийнэ. Хаана: Хэвлэлийн хүрээлэнгийн Мэдээллийн танхимд.
 
11:00 цагт:
“Түр хамгаалах байр”-ны нээлт болно. Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны Жаргалантын 1-23
 
11:40 цагт
: Улсын болон орон нутгийн чанартай автозамд гарч буй зам тээврийн осол, хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор ХЗДХЯам, МУ-д Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн Ерөнхий газар хамтран “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аяныг эхлүүлж байна. Тус аяны нээлтийн үйл ажиллагаа Сонгинохайрхан дүүргийн нутаг хойд чиглэлийн замд шинээр байгуулагдсан Шалган нэвтрүүлэх товчоонд улс орон даяар нэг цагт эхлэх болно.
 
11:50 цагт:
“Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлцээ” олон улсын бага хурал ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болж байна.  Хурлын үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэлтэй ГХЯ-д ирнэ үү.
 
12:30 цагт:
Ерөнхий сайдын ивээл дор 2017.06.17-2017.06.26 -ны хооронд зохион байгуулагдах "Зүүн Aзийн Өсвөрийн Шатарчдын Аварга" шалгаруулах тэмцээний талаар хэвлэлийн бага "Монгол ньюс" мэдээллийн төвд зохион байгуулагдна.

16:00 цагт: Монгол зөвлөхүүд олон улсын зөвлөхийн үнэмлэх, цол, гэрчилгээгээ гардаж авна. (М плазад)

Бусдад түгээх
  • gplus