Д.Амарбаясгалан: Холбогдох байгууллагуудад асуудлыг шалгаж  олон нийтэд мэдээлэх хүсэлт хүргүүлсэн
“Тусгаар тогтнол”- ын ордонд МАН-ын сонгуулийн штабаас мэдээлэл хийлээ. Өнөөдөр өглөө “60 тэрбум”-тай холбоотой  мэдээллийг түгээсэн иргэн Доржзодовыг цагдаа нар баривчлах гэж байгаа талаар өнөөдөр цахимаар түгсэн. Үүнтэй холбоотой МАН-ын сонгуулийн штабаас МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан МАН-аас мэдээлэл хийх зайлшгүй нөхцөл үүслээ. Өрсөлдөгч АН-ын зүгээс сонгуультай холбоотой цацаж байгаа сөрөг мэдээлэл хэрээс хэтэрч байна. Сонгууль болгоноор 60 тэрбум төгрөгтэй холбоотой асуудал яригддаг боллоо. Энэ асуудал өнгөрсөн УИХ-ын болон орон нутгийн сонгуулиар гарч байсан. Өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр дахин сөхөгдлөө. Ингэхдээ тухайн сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүсийн нэр хүндэд халдах, олон нийтэд итгэл үнэмшил төрүүлэх зорилтыг тавьж ирлээ.
 
60 тэрбум төгрөгийн асуудлыг Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө УИХ дахь АН-ын бүлгийн хэвлэлийн хурлаар мэдээлж, эвлүүлэг, бичлэг үзүүлсэн байдаг. Энэ үеэрээ “Хэрвээ Энхболд дарга зөвшөөрвөл чамайг алвал ч алчихна даа” гэж С.Ганбаатар хэлсэн гэдэг яриаг гаргаж эхэлсэн. Түүний дараагаар иргэн Г.Доржзодов өөрийн хуудсаараа дамжуулаад миний амь насанд аюул учирлаа гэдэг мессэжийг олон нийтэд хүргэхээр зохион байгуулалттай явуулсан байгаа.  Мөн үүний дараахан АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Эрдэнэболдын найз гэх, АНУ-д амьдардаг, Дэлхийн банкны төсөл дээр ажилладаг залуу “Хэрвээ иргэн Доржзодовын амь насанд аюул учирсан тохиолдолд энэ хариуцлагыг “Энхболд, Ганбаатар, Сандуй, МАН хариуцах ёстой” гэсэн зүйлийг олон нийтэд мэдээлсэн. Үүнтэй ижил төстэй мэдээлэл хуурамч цахим хаягаар их гарсан.
 
Үүнтэй холбоотой манай намын ахмад зүтгэлтнүүд бидэнд “Гадаадын улс оронд болдог сонгуулийн технологитой ижил хэлбэрээр, өөрсдийнх нь зохиосон сонгуулийн хар пиарын ажил явагдаж байна. МАН болон МАН-аас нэр дэвшигч үүнд анхаарлаа хандуулахгүй бол болохгүй"  гэж сануулж, болгоомжлуулсан юм. Тиймээс бид иргэн Доржзодовыг монголын төр, төрийн өмнө үүрэг хүлээсэн байгууллага хамгаалалтдаа авах зайлшгүй шаардлага учирч байгаа учир анхаарал хандуулсан. Тиймээс бид хуулийн байгууллагад хандан иргн Г.Доржзодовыг хамгаалалтад авахыг хүссэн. Хэн нэг жү-догийн тамирчин иргэн Доржзодовыг цохисон байлаа гэхэдөрсөлдөгч хүчний зүгээс "МАН зохион байгууллаа" гэх үндэслэлтэй. Тэр ч үүднээс ЦЕГ, ТЕГ-т манай намын төв штабаас хүсэлт хүргүүлсэн. Уг хүсэлтдээ “Манай сонгуулийн штабт ирүүлж байгаа иргэдийн мэдээлэлд дүгнэлт хийж үзвэл намын нэр хүндийг бүхэлд нь харлуулах зорилгоор зориудаар зохиомол халдлага үүсгэж болзошгүй гэж болгоомжилж байна. Иймд иргэн Г.Доржзодовыг хамгаалалтад авахын зэрэгцээ, уг асуудлыг шалгаж бидэнд болон олон нийтэд мэдээлэхийг хүсье” гэсэн бичиг илгээсэн.
 
Үүнээс үүдэлтэй өнөөдөр өглөө сэтгүүлч Мөнхбаясгалан “Зайсангийн Оргил хотхонд цагдаа нар Г.Доржзодовыг баривчлахаар ирсэн байна. Монголчуудаа туслаач” гэсэн бичлэг хийсэн байхыг цахим сүлжээнээс харлаа.
 
Цагдаагийн байгууллагаас  “Иргэн ГДоржзодов АН-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн гэрт байна. Ц.Оюунгэрэлийн гэр бүлийн хүн нь гадаадын иргэн. Тиймээс бид хамгаалалтдаа аваад байна” гэсэн мэдээлэл өгсөн. Харин АН-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Манай гэр бүлийн хүн гадаадын иргэн. Гадаадын иргэнд Монголын хууль үйлчилж чадахгүй. Цагдаа нар баривчилж болохгүй” гэсэн мэдээлэл хийж байна.  Сонгууль болдгоороо болно. Гэтэл сонгуулиар янз бүрийн хар технологи хэрэглэж байна.
 
Анх 60 тэрбум төгрөгийн бичлэгийг олон нийтэд хүргэсэн хүн нь  АН-ын урилгаар ирсэн английн иргэн эмэгтэй. Тэр эмэгтэй бичлэгийг УИХ-ын гишүүн байсан Ц.Оюунгэрэл сошиал ертөнцөд түгээсэн гэдэг мэдээлэл бидэнд байгаа. Бид энэ бүхнийг шалгуулахаар хуулийн байгууллагад хандсан” гэлээ.

П.ГОО
Оллоо.мн
 
 
Бусдад түгээх
  • gplus