Зэвсэгт хүчний жанжин штабыг Сүхбаатарын одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Зэвсэгт хүчний жанжин штабыг Сүхбаатарын одонгоор шагналаа. Уг шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж өнөөдөр гардуулан, одонг Жанжин туганд зүүж өгсөн юм.

Зэвсэгт хүчний жанжин штабыг Сүхбаатарын одонгоор шагнах тухай Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан уншиж сонордуулав.  

Ерөнхийлөгчийн зарлигт “Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын батлан хамгаалах хүчийг бэхжүүлэх, Зэвсэгт хүчнийг мэргэжлийн дээд удирдлагаар хангах, өргөтгөн зохион байгуулах, цэргийн мэргэжлийн хүний нөөцийг бүрдүүлэх, энх цагийн бүтээн байгуулалтад оролцох, иргэн, цэргийн харилцааг өргөжүүлэх үйлсэд идэвх, санаачилгатай ажиллаж, эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлж буй тус байгууллагын үе үеийн ажилтан, албан хаагчдын хичээл, зүтгэлийг өндрөөр үнэлж Зэвсэгт хүчний жанжин штабыг Сүхбаатарын одонгоор шагнасугай” гэжээ.

Эх сурвалж: President.mn
Бусдад түгээх
  • gplus