АТГ 114 иргэний мэдүүлгийг зөрчилгүй гэж үзжээ
Авлигатай тэмцэх газар өнгөрсөн долоо хоногт нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 130 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг  хянан шийдвэрлэжээ. Үүнээс ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 114, хууль, журамд заасан үндэслэлээр буцаасан 6, нэр дэвшигч нь ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсэж болохуйц нөхцөл байдлыг тогтоож 10 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг анхааруулсан байна. Одоогоор ажиллагаанд 274 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилан мэдүүлэг хянагдаж байгаа аж.

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарын өргөдөл, гомдлын шийдвэрлэлт хариуцсан мэргэжилтэний албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Х.Анбаяр, Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 107 дугаар сургуулийн сургалтын менежерийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн П.Цээпэлжид нарын зэрэг 114 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт хянан шалгасан урьдчилсан мэдүүлгийн дийлэнх нь Төрийн банк, Цагдаагийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар зэрэг байгууллагаас ирүүлсэн байв.

Бусдад түгээх
  • gplus