Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл БҮРЭН ЭХЭЭРЭЭЭ

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулсан анхдугаар зөвлөлдөх санал асуулгын зөвлөмжийг үндэслэн УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг  Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-д хүргүүлсэн. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан Ажлын хэсгийн боловсруулсан тус төслийг 2017 оны зургадугаар сарын 05-аас есдүгээр сарын 10-ны хооронд олон нийтээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд төслийг УИХ-ын албан ёсны цахим хэлэлцүүлгийн сайтад бүрэн эхээр нь нийтэлжээ. Иргэд төсөлтэй танилцаж, http://forum.parliament.mn хуудаст бүртгүүлснээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар саналаа цахимаар өгөх боломжтой.

ТӨСӨЛ БҮРЭН ЭХЭЭРЭЭ (энд дарна уу)

Төсөл нь:

1.Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах;
2.Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох;
3.Улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх;
4.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх;
5.Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах;
6.Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөх, шүүгч, Ерөнхий шүүгчийг томилох томилгооны зарчмыг тодорхой болгох гэсэн үндсэн хүрээг хамарч байгаа юм.

Дээрх төслийг улс, орон  нутгийн хэмжээнд хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү хэлэлцүүлгийн дүнг үндэслэн эцэслэн боловсруулж 2017 оны аравдугаар сарын 01-ний өдрийн дотор УИХ-д өргөн мэдүүлнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus