Цаг агаар: Бүгчим халуун байна

-Нутгийн өмнөд хэсгээр бүгчим халуун байна-

Улаанбаатар хотод үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. 24-26 градус дулаан байна.

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын зарим нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи говын аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүнээс секундэд 5-10 метр.  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 20-25 градус, говийн бүс нутгаар 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Бусдад түгээх
  • gplus