Ой хээрийн түймрийн талаар мэдээлэл хийнэ

09:00 цагт: ОХУ-ын Эрхүү хотын Эрдэм шинжилгээний төвийн дарга, Оросын шинжлэх ухааны академийн академич В.Бычковыг БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар хүлээн авч уулзах ба Хими, химийн технологийн хүрээлэн, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, Физик технологийн хүрээлэнд зочилж эко тур аялал хийнэ.

09:00 цагт: Биеийн тамир спортын газар МХЕГ хооронд хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурна. Хаана: МХЕГ

09:00 цагт: ГХЯ-ны Зөвшилцөл танхимд “УЛААНБААТАРЫН ЯРИА ХЭЛЦЭЭ” ОЛОН УЛСЫН IV БАГА ХУРАЛ болно.

09:00 цагт: УБ зочид буудлын зургаан давхарын хурлын зааланд Австралийн Бичил төслийн хөтөлбөрийн санхүүжилт хүлээн авсан байгууллагуудын тайлангийн хурал болно.

09:00 цагт: Монгол, Орос, Хятадын Худалдаа эдийн засгийн 13 дугаар нэгдсэн чуулга уулзалтыг энэ сарын 15-16-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна.
Нээлтийн ажиллагаа өнөөдөр 9.00 цагт Төрийн ордонд болно. Салбар хуралдаанууд 9.00-17.00 цагийн хооронд “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд болно.

10:00 цагт: “Цөлжилттэй тэмцэх ба тогтвортой байдлыг эрэлхийлэх нь” сэдэвт симпозиумыг Шангри-Ла Баллрүүмд зохион байгуулна.

10:30 цагт: Элсэлтийн ерөнхий шалгалт эхэлсэнтэй холбогдуулан Боловсролын үнэлгээний төвөөс "Элсэлтийн ерөнхий шалгалт"-ын нэгдсэн мэдээлэл өгнө. Хаана: Багшийн дээдийн Арслантай гүүрны замын урд "Оюуны ундраа групп"-ын байр.

11:00 цагт: Шадар сайдын өрөөнд ОБЕГ, БОАЖЯ, Ус цаг уурын орчны шинжилгээний газраас ой хээрийн түймрийн талаар хамтарсан мэдээлэл өгнө.

11:00 цагт: "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ, Алтан боломж хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний төв хамтран "АЖЛЫН БАЙР-АМЬДРАЛЫН БАТАЛГАА" сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулна.  Хаана: Хэвлэлийн хүрээлэнгийн баруун талд ЭМОН БИЗНЕС ТӨВ, 1 давхар АЛТАН БОЛОМЖ хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний төв

11:40 цагт: Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн дөрөвдэх салбарын нээлт зургаан буудлын Оргил худалдааны төвийн байранд болно. 13 цагаас тус байранд Хотын дарга иргэдтэй уулзана.
 
12:00 цагт: Монголын vндэсний супер лигийн аварга баг Ховд Мон-алтиус багт Yндэсний аваргын туг, дэд аварга Альян Тех Харцага, Архангай Дайчид багуудад мөнгөн шагнал гардуулах еслолын үйл ажиллагаа Шонхор Тауэрын 12 давхарт болно.
 
12:00 цагт: Эмзэг бүлгийн иргэдэд зориулсан 1000 өрхийн орон сууцны асуудлаар “За юу тайж” нийгэмлэгийн тэргүүн Т.Тамара мэдээлэл хийнэ. Хаана:  Хэвлэлийн Хүрээлэнд

14:00 цагт: Мишээл экспо-д “Жижиг Дунд Үйлдвэрийн Бүтээгдэхүүн Үйлчилгээ, Технологи-2017” Олон улсын үзэсгэлэнгийн нээлт болно. Үзэсгэлэнд манай орны үйлдвэрлэгчид болон ОХУ, БНХАУ, БНАСАУ, Польш, Пакистан зэрэг орнууд оролцоно.

19:00 цагт:  Монгол Улсын Симфони найрал хөгжмийг үндэслэгч, ардын жүжигчин, төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Намсрайжавын мэндэлсний 90 жилийн ойд ориулсан “Ц.Намсрайжав 90” хүндэтгэлийн тоглолт болно.  Улсын Филармонийн Симфони найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно. Хаана: Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт

Чингис зочид буудалд ХХААХҮЯ, ЗГХА-МЭҮГ, НҮБ-ын ХХААБ-аас хамтран "Хонь, ямааны цэцэг өвчин болон хил дамжин халдварладаг малын бусад өвчинтэй тэмцэхэд бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх" бүсийн зөвлөгөөнийг зохион байгуулна. Утас: 9963-5963

Бусдад түгээх
  • gplus