Энхтайваны гүүрийг  засварлаж байна
Нийслэлийн Замын сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа Энхтайваны гүүрийн урсгал засварын ажлыг Улаанбаатар зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ гүйцэтгэж байна.  Засварын ажлын хүрээнд гүүрийн 27 дугаар алгасалын том оврын авто машинаар мөргөж эвдсэн хэсэг болон хойд захын тулгуурыг засварлаж байгаа юм.

Үүнтэй холбогдуулан гүүрийн доорх авто замын баруунаас зүүн тийш явах урсгалын нэгдүгээр эгнээг түр хаасан байна.

Засварын ажил ирэх сарын 10-нд дуусна гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдпээллээ.
Бусдад түгээх
  • gplus